Танилцуулга

Очир Эстэйт ХХК нь Очир ХХК-н 100%-н хөрөнгө оруулалттайгаар 1998 онд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, түрээсийн чиглэлээр байгуулагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд бид оффис, орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууламжуудад хөрөнгө оруулалт хийн, одоогийн байдлаар нийт 30 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 10’000 метр квадрат байгууламжуудыг дангаар эзэмшин, өөрсдийн шууд удирдлаганд түрээсийн цогц үйлчилгээ үзүүлж байна.

Манай үл хөдлөх хөрөнгүүд 100% Улаанбаатар хотын A зэрэглэлийн бүсэд байрладаг

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн хангахын төлөө бид оффисын үйлчилгээг хэн нэгэнд даатгах бус чадварлаг, манай туршлагатай хамт олон хийж гүйцэтгэдэг

Автомашины гадаа болон дулаан зогсоолуудаар бүрэн хангагдсан

Дулааны болон цахилгааны сүлжээнүүдэд холбогдсон, дулаан цахилгааны нөөц эх үүсвэрүүдтэй

Мэдээлэл харилцаа холбооны сүлжээнүүдэд холбогдсон

Харуул хамгаалалтын иж бүрэн систем, галын дохиоллууд, хамгаалалтын үйлчилгээтэй

Бидний эрхэм зорилго

Амжилт руу тэмүүлэхэд таньд туслах тав тухтай ажил амьдралын орчноор хангана.

Урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангасан бизнесийн үйл ажиллагаа явуулна

Монгол Улсын хууль, дүрэм журам, олон улсын хэм хэмжээ, ёс зүйн өндөр хэм хэмжээг чанд даган мөрдөнө

Аливаа ажлыг ямагт хүлээлтээс давуулан гүйцэтгэхийг зорино

Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлах нь манай хөрөнгө оруулагчид болон ажилтнуудын үндсэн үүрэг байна

2010-06-01

Очир истэйт байгуулагдав

2011-01-01

Очир Вүүдс байгуулагдав

2011-05-31

Очир Вүүдс шилдэг байгууллагаар шалгарав